ЭХХ10.2

Ээлжит хичээлийн хөтөлбөр
Хичээлийн сэдэв: Вэб технологийн үндэс
Заах анги: 10-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг өө
рсдөө бүтээх
Хичээлийн зорилго: Вэб түүний хэрэглээ, давуу тал ба сул тал
Хичээлийн зорилт: 
ü  Вэб түүнийг хэрэглээ
ü  Эх кодыг хэрхэн үзэж мэдэх вэ?
Хичээлийн агуулга: Өнөөгийн нийгэмд вэб маань хэрхэн хөгжиж байна? Түүний давуу талууд юу вэ? Яаавал хүний сонирхлыг их татдаг вэ?
Анги зохион байгуулалт:
ü  Хүүхэд бүр компьютер дээр сууна
Хэрэглэгдэхүүн: компьютер, эх код, Html, WWW, самбар, нэр томъёо, самбар, шохой
Арга зүй: Харилцан ярилцаж өөрсдөө бие даан тэмдэглэж авах, туршиж үзэх

Үе шат
Багшийг үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Хичээлийн бэлтгэл үе шат /2мин/
-Сурагчидтайгаа мэндлэх
-Багштай мэндлэх
2
Сэдэлжүүлэх үе шат /3мин/
-Тоглоом тоглоно. Шигли шигли жак жак богли богли жак жак
-Сайн хийж чадна гэсэн салаа бүрээс 1 1хүүхэд гарч хийж ангийнхандаа үзүүлнэ.
-Багшийн зааж өгсөн тоглоомыг тоглоно.
3
Шинэ мэдлэг олгох үе шат /15мин/
-Вэб гэж юу вэ?
-Вэбийг юугаар хийдэг вэ?
-WWWгэдэг нь дэлхий нийтийн сүлжээ (World Wide Web) гэсэн үг юм. Интернэт бол компьютерүүдийн сүлжээ бөгөөд HTTP гэсэн стандарт протокол ашиглан хоорондоо холбогдоно.
-Хүүхдүүд өөрсдийн санал бодлоо хэлсэн зүйлээс тодорхойлолт гаргаж бичнэ.
Багштайгаа хамт нэр томьёоны гаргалгааг гаргаж тэдгээрийг тэмдэглэж авах.

4
Бататгах үе шат
/15мин/
Хүүхэд тус бүр тухайн компьютерийнхоо аль нэг браузерийг ажиллуулаад
1 алхам: Эх кодыг харахыг хүссэн вэб хуудасныхаа дурын хэсэгт хулганаа байрлуулаад түүний баруун товчлуурыг дарна.
2 алхам: Нээгдэх цэснээс “View Page Source” сонголтыг хийнэ.
3алхам: Нээгдэх шинэ харилцах цонхонд тухайн хуудасны эх кодыг бүхлээр нь харах болно. Эх кодоос тухайн вэб хуудсыг компьютерийн дэлгэцэн дээр гаргахад хэрэглэсэн бүх HTML командыг ерөнхийд нь харах боломжтой.
/Хүүхэд бүр вэб хуудастай байхын давуу болон сул талыг бичээрэй/
Компьютер дээр сууж ажиллаад тухайн эх кодыг сайтар ажиглан багштайгаа ярилцан.
Дэвтэр дээр давуу болон сул талуудыг бичиж хөтлөнө.
5
Үнэлгээ
/4мин/
Санал бодлоо хуваалцах хүүхэд босож бусаддаа хэлж өгнө. Тэгээд бусад нь бас хэрхэн санал нийлж байна үгүй байгааг нь хэлэлцүүлэг маягаар явуулна.
Бусад хүндэтгэж ярилцах. Ярьж өгөх

Гэрийн даалгавар/1мин/
Хуудас 156 Дасгал 1-4 хийж ирээрэй
Тэмдэглэж авна.

No comments:

Post a Comment