ЭХХ8.1

Ээлжит хичээлийн хөтөлбөр №1
Хичээлийн сэдэв: “Мэдээллийг хэмжих нэгж”
Хамрах хүрээ: 23-р сургуулийн 8-р ангийн сурагчид
Судлах цаг: 40 мин
Зорилго: Мэдээллийг хэмжих нэгжийг ойлгох, төрөл бүрийн мэдээллийг хадгалах төхөөрөмжийн багтаамжийг тооцоолох, ялгах, харьцуулах, мэдээллийг хэмжих аргад суралцах.
Зорилт:
·         Мэдээллийг хэмжих нэгжийг ойлгоно;
·         Нэг нэгжээс нөгөө нэгж рүү шилжүүлэх арга эзэмшинэ;
·         Нэгжийн хамааралд дүн шинжилгээ хийж, тайлбарлана;
·         Аливаа мэдээллийн хэмжээг багасгаж хадгална, дамжуулна.
Зохион байгуулах хэлбэр: харилцан ярилцах, үзүүлэн таниулах, асуудал шийдвэрлэх
Агуулга, арга зүй:                                                                
Үе шатууд
Үйл ажиллагаа
Б: Багшийн үйл ажиллагаа
С: Сурагчийн үйл ажиллагаа
Анхаарах зүйл
1
Зохион байгуулах үе шат
(2 мин)
Багш сурагчидтай мэндлэн ирцээ бүртгэнэ.
Б: Сайн байцгаана уу? Хүүхдүүдээ.
С: Сайн. Та сайн байна уу.
Багш орж ирээд сурагчидтай мэндлэнэ. Ирцээ хараагаараа бүртгэнэ.
2
Сэдэлжүүлэх үе шат
(3 мин)
Багш сурагчдад сэдэлжүүлэх зорилгоор асуулт асууна.
Б: Бид юмсыг хэрхэн хэмждэг вэ? Ямар ямар хэмжих нэгж байдаг вэ?
*Багш 8.1.ppt ын slide 2-ыг үзүүлнэ.

Сэдэлжүүлэх үе шатанд багш сурагч бүрийг хамруулна.
Хэмжих нэгжүүдийг сурагчдаар самбарт бичүүлэн ярилцана.
3
Асуудал дэвшүүлэх үе шат
(5 мин)
Багш сурагчдад асуудал дэвшүүлнэ.
Б: Мэдээллийг хэрхэн хэмждэг вэ?
Б: Компьютерт байгаа мэдээлэл, утсанд байгаа мэдээллийг хэмжих нэг байдаг уу?
*Багш 8.1.ppt ын slide 3-ыг үзүүлнэ.


Багш сурагчдаар асуудлыг шийдвэрлүүлнэ.
Сурагчдаар таамаглал гаргуулна.
Сурагчидтай харилцан ярилцана.
4
Асуудлаа шийдвэрлэх үе шат
(3 мин)
С: Үсгээр нь
С: mb аар
Б: Сайн байна. Бид мэдээллийг хэмжихдээ Байт гэж нэрлэгдэх нэгжийг хэрэглэдэг.
*Багш 8.1.ppt ын slide 4-ыг үзүүлнэ

Сурагчдад мэдээллийг хэрхэн хэмждэг тухай ойлгуулах. Сурагчидтай харилцан ярилцах.
Сурагчдаар товч тэмдэглэл хийлгэх.
5
Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат
(10 мин)

*Багш 8.1.ppt ын slide 5-ыг үзүүлнэ.
Б: Дэвтэртээ товч тэмдэглэл хийгээрэй. Үүний дараа сурах бичгийн 5-р хуудас Дасгал 1, 2 ыг уншаад хийнэ.
Багш сурагчдад гол гол ойлголтуудыг заавал тэмдэглүүлнэ. Багшийн үзүүлэн Slide сурагчдад харагдахаар том байх шаардлагатай
6
Эзэмшсэн мэдлэгээ бататгах үе шат
(13 мин)
Б: Хийж дууссан сурагчид сурах бичгийн 6-р хуудас Чадахуй 1-6 ыг ажиллаарай.
Б: Хийж дууссан сурагчид дэвтэрээ үзүүлэн явцын оноогоо аваарай.
Багш сурагчдын явцыг харна. Хийж дууссан сурагчдад “smile” нааж явцын оноо өгөх. Түрүүлж дууссан сурагчдад 7-р дасгалыг  ажиллуулах.
7
Үнэлгээ, дүгнэлт (3 мин)
Б* Хийж дууссан сурагчдад явцын оноо өгнө.
Б:  Нэг сурагч босч ирээд багш болон ангийнхандаа өнөөдрийн хичээлээр юу сурч мэдсэнээ ярьж өгөөрэй.
Багш өнөөдрийн хичээлийн зорилт, зорилго биелсэн эсэхийг сурагчидтай ярилцан, дүгнэнэ.
8
Гэрийн даалгавар (1 мин)
Б: Гэрийн даалгаварт сурах бичгийн 6 дугаар хуудасны
Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1-2; 7 дугаар хуудасны
Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1-6; 9 дүгээр хуудасны
Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1-6-г өгнө.
Асуух зүйл гарвал багшаасаа асуугаарай.
Даалгаврыг сурагч бүрийн дэвтэрт тэмдэглүүл.

Хэрэглэгдэхүүн:
Самбар, шохой, сурах бичиг, проектор
            Smile, 8.1 ppt slide 2-6

Компьютер

No comments:

Post a Comment