Ээлжит
хичээлийн хөтөлбөр №4
Хичээлийн сэдэв: “Математик
загвар байгуулцгаая”
Хамрах хүрээ: 23-р сургуулийн 8-р ангийн сурагчид
Судлах цаг: 40 мин
Зорилго: Математик загвар байгуулж сурах, дүн шинжилгээ хийх
арга барилд суралцах
Зорилт:
·
График загвар, функц, функцийн график загвар зэргийг
ойлгож, ялган танина
·
Функцийн график байгуулна
·
Мэдээллэн загварт дүн шинжилгээ хийх чадвартай болно.
Зохион байгуулах хэлбэр: харилцан ярилцах, үзүүлэн таниулах, KWL, хосоор ажиллах
Агуулга, арга
зүй:
|
№
|
Үе шатууд
|
Үйл ажиллагаа
Б: Багшийн үйл
ажиллагаа
С: Сурагчийн үйл
ажиллагаа
|
Анхаарах зүйл
|
|
1
|
Зохион байгуулах үе шат
(2 мин)
|
Багш сурагчидтай мэндлэн ирцээ бүртгэнэ.
Б: Сайн байцгаана
уу? Хүүхдүүдээ.
С: Сайн. Та сайн
байна уу.
|
Багш орж ирээд сурагчидтай мэндлэнэ. Ирцээ хараагаараа бүртгэнэ.
|
|
2
|
Сэдэлжүүлэх үе шат
(3 мин)
|
Багш сурагчдад
сэдэлжүүлэх зорилгоор асуулт асууна.
Б: Загвар гэж юу вэ? Хэрхэн байгуулж вэ?
С1: Обектийн хялбаршуулсан дүрслэл
С2: Бидний эргэн тойронд байдаг обьектуудын жижиг хувилбар
Б: Зөв байна.
|
Сэдэлжүүлэх үе шатанд багш сурагч бүрийг хамруулна.
Сурагчдаар KWL *Хүснэгтийн эхний баганыг бөглүүлнэ.
|
|
3
|
Асуудал дэвшүүлэх үе шат
(5 мин)
|
Багш сурагчдад
асуудал дэвшүүлнэ.
Б: Өнөөдөр бид математик загвар байгуулж сурна. Математик
загвар гэж юу вэ?
|
Багш сурагчдаар асуудлыг шийдвэрлүүлнэ.
Сурагчидтай харилцан ярилцана.
*Багш сурачгдаар KWL хүснэгтийн 2р баганыг бөглүүлнэ.
|
|
4
|
Асуудлаа шийдвэрлэх үе шат
(3 мин)
|
С: Тоог график, зураг, хүснэгтээр илэрхийлэх
С: Координатын хавтгай орох уу?
Б: за сайн байна. Функцийн график нь математик загварын
жишээ болно.
|
Сурагчдааар математик загварын гол ухагдхууныг гаргуулах. Сурагчидтай
харилцан ярилцах.
|
|
5
|
Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат
(10 мин)
|
Б: Бүгд сурах бичгийн 11-р хуудас Мэдэхүй хэсгийг
анхааралтай уншаад товч тэмдэглэл хийгээрэй.
Хэрэглэхүй
хэсгийн жишээ бодлогыг багштайгаа хамтран самбарт бодъё.
|
Багш сурагчдад гол гол ойлголтуудыг заавал тэмдэглүүлнэ.
|
|
6
|
Эзэмшсэн мэдлэгээ бататгах үе шат
(13 мин)
|
Б: Одоо сурах
бичгийн 12-р хуудас өөрийгөө сориоройг хийгээрэй.
Б: Хийж дууссан сурагчид дэвтэрээ үзүүлэн явцын оноогоо
аваарай.
|
Багш сурагчдын явцыг харна. Хийж дууссан сурагчдад “smile” нааж явцын
оноо өгөх.
|
|
7
|
Үнэлгээ, дүгнэлт (3 мин)
|
Б* Хийж дууссан сурагчдад явцын оноо өгнө.
Б: Одоо бүгд KWL хүснэгтийнхээ
сүүлийн баганыг бөглөөрэй.
Багш нь та нарт 3
өнгийн цааас тарааж өгсөн.
Өнөөдрийн
хичээлийг сайн ойлгосон бол ногоон, эргэлзээтэй бол шар, асуух зүйл байвал
улаан өнгийн картыг өргөөрэй.
|
Багш өнөөдрийн хичээлийн зорилт, зорилго биелсэн эсэхийг сурагчидтай
ярилцан, дүгнэнэ.
|
|
8
|
Гэрийн даалгавар (1 мин)
|
Б: Гэрийн даалгаварт бодож дуусгаагүй бодлогуудаа бодоод ирээрэй. Мөн нэг
нэг математик загварын жишээ гаргаарай.
Асуух зүйл гарвал
багшаасаа асуугаарай.
|
Даалгаврыг сурагч бүрийн дэвтэрт тэмдэглүүл.
|
Хэрэглэгдэхүүн:
Самбар, шохой
Сурах бичиг
3 өнгийн карт
KWL Хүснэгт
|
K- мэднэ
|
W – мэдэхийг хүснэ
|
L- сурч мэдэж
авлаа
|
|
|
|
|
No comments:
Post a Comment