Saturday, November 5, 2016

" Чамдаа л би чинь хайртай... " Ари




" Чамдаа л би чинь хайртай..."
Хундага дарс хувааж уунгаа
Амтат уруулыг чинь үнсэх юмсан...
Хувь тавилангаан холбон нэгтгэж 
Ханийн жаргалыг мэдрэх юмсан...
Өөрийгөө ч умартан мартатлаа
Чамдаа л бүхнээ зориулах юмсан...
Өхөөрдөм алаг үрстэй болчихоод
Тоглон наадан эрхлүүлэх юмсан...
Нэг л их гэгээн хайрандаа
Ээнэгшин ээнэгшин л жаргах юмсан...
Нээх сайхан гэр бүл болчихоод
Хүний л хорвоог туулах юмсан...
Бундан зүрхний чинь тольтонд
Хослон ижилсэх од нь болохсон
Буурал болтолоон чамайгаан хайрлачихаад
Хамтдаа л үүрд харван одохсон...
Чамдаа л би чинь хайртай...

No comments:

Post a Comment